УДЭТ-ийн жүжигчин, туслах найруулагчаас урлагийн гараагаа эхэлсэн Э.Батхүүг уншигч та "Татар ажиллагаа" киноны Колягийн дүрээр нь илүүтэй сайн танина. Өдгөө "Шинэ үе" продакшны жүжигчнээр ажиллаж байгаа юм.
“Би чамд хайртай”, “Ганган төгс”, “Мөрөөдлийн ажил” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосон тэрбээр өөрийн бие даан найруулсан киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Түүний тоглосон "Эр хүн болгож өгөөч" кино нь "Mind media group"-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тогложээ. Тэгвэл тус киноны нээлт маргааш 14:00 цагт Тэнгис кино театрт, 19:00 цагаас Хүннү маллд болох нь ээ.