Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-д тансаг зэрэглэлийн долоон хаустай. Уг байшингуудаа мөнгө угаах аргаар авсан байж болзошгүй. Цаашлаад Оюутолгойн гэрээг хийснээс хойш уг байшингуудыг эхнэр, охин, найз бүсгүйнхээ нэр дээр авч өгсөн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Уянга анх олон нийтэд ил болгосон билээ.
Түүний мэдээллийн мөрөөр АТГ-аас С.Баярыг шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн хугацаанд С.Баярыг шалгаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг АТГ-аас хүссэн албан бичгийг хүргүүлжээ.
Харин АТГ-аас түүнд доорх хариултыг ирүүлсэн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (26)