Алиалагч Т.Латиф агсны отгон хүү жүжигчин Л.Нурбуланд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Соёлын тэргүүний ажилтан болжээ.
Түүний циркийн урлагт оруулж байгаа хувь нэмрийг үнэлж төр засгаас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
Л.Нурбулан “Хандгай” хүүхдийн театраа өнгөрсөн жил албан ёсоор нээж, тамга тэмдгээ гардан авсан бөгөөд түүнээс хойш хүүхдүүдэд зориулсан уран бүтээлээр дагнан ажиллаж байгаа билээ. Тиймээс ч Л.Нурбуланд хүүхдийн баяраар СТА цол тэмдгийг нь гардуулсан аж.
Тэрбээр хүүхдийн хорих ангиуд, асрамжийн газарт хүмүүжиж байгаа багачууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж үнэгүй тоглолтуудаа хүргэсээр байна.
Сэтгэгдэл (4)