АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн амралтын өөр Францад дугуй унаж байгаа хөлөө хугалсан билээ. Тэрээр өчигдөр Массачуссеттс мужийн Бостон хотын Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон нь амжилттай болсон тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн даргын эмч нарын мэдээлснээр тэрээр пүрэв гараг гэхэд алхаж чадах юм байна.
Хагалгаа дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд хөлийн хугаралтыг бүрэн зассан хэмээн доктор Бурке хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Дугуй унах хоббитой Жон Керри Францад осолдох үедээ замын хашлага эвдэж, баруун хөлийнхөө гуяны ясыг хугалсан билээ.
Г.Үжин