Сири, Иракын нутгийн багагүй хэсгийг булаан эзэлж, өдөр бүр цэргийн хүч, харгис аллагуудаа нэмсээр байгаа Исламын улс бүлэглэлд Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын дэглэм тусалж байна хэмээн буруутгажээ.
“Telegraph” агентлагийн мэдээлснээр АНУ Ассадын дэглэм Сирийн босогчдыг дарах хүчтэй цохилтууд өгч байгаа нь босогчдын хүчийг сулруулж, тэднийг алан хядах бүлэглэл эзлэхэд ихээхэн хувь нэмээр оруулж байна хэмээн буруутгажээ.
АНУ-ын Төрийн Департмент дээрх мэдэгдлээ Сирийн Алеппо хотын хойд хэсэгт орших босогчдын байршлуудад Башар ал Ассад болон Исламын улсын цэргийн хүчнүүд зэрэг шахуу довтолсны дараа хийсэн юм.
Алан хядах Исламын улс бүлэглэл Алеппогийн босогчид руу дайрах үед Башар ал Ассадын цэргүүд тэдэнд агаарын цохилт өгсөн хэмээн Төрийн Департмент мэдээлжээ.
Хэдийгээр Башар ал Ассадын хувьд босогчдыг Сирийн нутгийн эзлэхийг хязгаарлах зорилго байх ёстой ч Исламын улс тэдгээр нутгийг эзэлбэл босогчдоос илүү аюултай гэдгийг АНУ онцолжээ. Түүнчлэн зэрэг дайралтуудын цаана Ассад, исламын жихадуудтай тохиролцсон уу ч гэх хардлага байгааг нуусангүй.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)