Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн Кент мужийн Кентербери хотод Дэлхийн нүцгэн дугуйчдын уралдаан боллоо. Энэ үеэр тэмцээнийг зохион байгуулагчид хэт хөөрөлд автсан нэгэн эрэгтэйг тэмцээнд оролцохыг хориглосон байна.
Олон нийтийн сүлжээгээр ихээхэн маргаан дэгдээсэн эл асуудлын талаар арга хэмжээний хэвлэлийн төлөөлөгч Барри Фримэн ярихдаа “Тэр эрэгтэй уралдаанд оролцох гэрээний дагуу бүх хувцсаа тайлах тохиролцоо хийсэн. Хэдий тийм ч тэрээр олон нийтийн арга хэмжээний үеэр дур хүсэлдээ автаж болохгүй байсан юм” гэжээ.
Цагдаагийн газрынхан эрэгтэйг дур хүсэлд хэт автсаныг фото зургаар баримтжуулсны дараа тэмцээнд оролцохыг нь хориглож, хувцасаа өмсөхийг даалгасан байна.
Харин зарим нийгмийн сүлжээ хэрэглэгчид нүцгэн дугуйчдын цугларалтыг садар самууныг сурталчилж буй хэрэг хэмээн буруутгасан бөгөөд олон нүцгэн эмэгтэйг харсан эр дээрх байдалд орох нь зүйн хэрэг хэмээн өмөөрчээ.
Жил бүр зохиогддог Дэлхийн нүцгэн дугуйчдын цугларалтад 50 гаруй орны дугуйчид оролцдог байна.
Энэхүү арга хэмжээ Их Британийн хотуудад тойрох маягаар үргэлжлэх бөгөөд зургаадугаар сарын 20-нд Кэмбрижид, 27-нд Бристолд, долдугаар сарын 11-нд Колчестерт болох аж.
Г.Үжин