Турк улсын Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган Туркын сонины редакторыг заналхийлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, Ерөнхийлөгч “Cumhuriyet” сонины редакторыг “Туркын зэвсэг ачсан ачааны машинууд Сирийн босогчдод туслахаар явж байна” гэсэн утга бүхий зургууд, нийтлэлийг нийтэлсэнд бухимдаж буйгаа илэрхийлсэн байна.
Ресеп Тайип Эрдоган “Cumhuriyet сонины редактор Кан Дундар энэ нийтлэлийг онцолж бичсэнийхээ төлөө их хэмжээний мөнгө төлөх болно” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн энэ хэргийг зүгээр орхихгүй хэмээн хэлснийг “BBC” агентлаг “хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заналхийлэл” хэмээн онцолжээ.
Сонины өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн зургууд нь бодит эсэх нь одоогоор батлагдаагүй байгаа юм. Ямартаа ч тэдгээр зургууд 2014 оны нэгдүгээр сард Сирийн босогчид Туркын тагнуулын албаныхантай холбоо тогтоосон тухай өгүүлсэн юм. Сонины зүгээс тэрхүү зургууд нь Турк Сирийн босогчдод зэвсэг нийлүүлж байсныг нотолно хэмээн үзэж байгаа ч Засгийн газар энэхүү мэдээллийг үгүйсгэж байна.
Редактор Дан Дундарыг терроризмтой тэмцэх хуулийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)