Жендерийн тэгш бус байдал, нийгмийн давхаргын ялгаварлан гадуурхлаас болж Балын тусламж эзэддээ тэгш хүртэлцэхгүй байгаа тухай “Guardian” агентлаг мэдээллээ.
Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага “Эмнести интернэшнл”-ийн мэдээлснээр олон улсын тусламжийг доод ангийнхан хамгийн бага хэмжээгээр хүртэж байгаа гэлээ. Тодруулбал, Балбын хамгийн ядуу давхарга гэгддэг Далиц ангийн гишүүд болон өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэх ёстой хэмжээний тусламжаа авч чадахгүй байгаа аж. Тухайлбал, бусад ангийн гэр бүл 10 кг будаа авч байхад Далиц ангийнханд будаа огт тараагаагүй аж.
Балбад ажиглалт, судалгаа хийж буй багийнхны мэдээлснээр Далиц ангийн хүн амын 80 хувь нь шударга бус хуваарилалтанд орон нутгийн удирдах албан тушаалтнуудыг буруутгасан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Балбад 7.8 баллын хүчтэй газар хөдөлснөөр 8200 гаруй хүн амиа алдсан юм. Энэхүү гамшгаас хэд хоногийн дараа буюу 5 сарын 12-нд дахин 7.3 баллын хүчтэй газар хөдөлснөөр 117 хүн амиа алдсан. Байгалийн хүнд гамшигт өртөөд буй Балбын олон арван мянган иргэнд тусламж хүнс, хувцасны тусламж ихээхэн хэрэгтэй байгаа билээ.
Г.Үжин