Хойд хөршийн эзэн эргэж суудалдаа залраад удаагүй байна. Бид түүнийг танина, бас танихгүй. Гэр бүлийн зургийн цомгоор нь илүү нарийн мэдээлэл авахыг 24tsag.mn хичээв.
Амь үрэгдсэн ах. Путиныхан бол Ленинградын айл. Володя Путины ах нь болох энэ жаал дайны үеэр, алдарт Лениградын бүслэлтэд амь алдсан.
Бөмбөрүүлж өсгөсөн ээж. 1958 оны 7 дугаар сард ээжийнхээ өвөр дээр.
Сурагч Володягийн харц: Би дарга болно!
Тамирчин.1969 оны зун Гүржид жүдо бөхийн тэмцээнд очих үеэр Хар далайд авахуулсан зураг. Аав нь түүнийг спортоор хичээллэхийг их дэмждэг байв.
Тагнуулд явахын өмнө. 1985 онд зүүн Герман руу тагнуулч В.Путин томлолтоор явахаасаа өмнө эцэг эхтэйгээ.
Тэргүүн хатагтай. Гучин насандаа амьдрал холбосон энэ бүсгүйтэйгээ одоо салсан гэж хэвлэлүүд үе үехэн бичсээр байна.
Аав боллоо. Анхны охин Машагаа төрөхийн гадаа гардан аваад л...
Төрд данслуулав. Бүргүүлж, төрсний гэрчилгээгээ аваад л... Эцэг хүний жаргал.
Сайн аав: Германы Дрезден хотод улс төрийн тагнуулын чиглэлээр ажиллаж байхдаа Машадаа Катя дүүг нь гаргаж өгөв.
Үс зүс. Хоёр хүүхдийн аав болоод халзарч эхлэв ээ.
Путина: Маша менежер, Катя дизайнер болохыг хүсдэг.
Жүдо: Энэ бол зөвхөн спорт биш. Бас гүн ухаан.
“Хайрлаж яваарай”. Хорьдугаар зууны сүүлчийн өдөр-1999 оны 12 дугаар сарын 31. Борис Ельцин залгамжлагчаа зарлаад Кремлийг орхин одлоо. Хэдхэн секундын дараа тэрээр ардаа зогсоо В.Путин руу эргэж “Орос орноо хайрлаж яваарай” гэж хэлнэ.
Нялумис: 2012 оны 3 дугаар сарын 4-ний шөнө сонгуулийн дүн сонсоод Улаан талбай дээр гарч ирэхдээ Оросын удирдагч нулимсаа барьж тэвчсэнгүй. Түүнийг онгоц сүйрэхэд, хүүхдүүд дэлбэрэхэд, цэргүүд алагдахад, эгэл жирийн орос хүмүүс үхэж байхад үзүүлээгүй нулимсаа дахин сонгогдохдоо гаргав гэж сөрөг хүчин шүүмжилж байлаа.
Холбоотой байя!
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (49)