Москва хотын шүүх “Норд ийст 88” хэмээх неонацист бүлэглэлийн гишүүн Г.Голованов, Е.Маренчук нарыг шүүж эхэллээ. Тэдний нэг нь дөнгөж 18 настай бол нөгөөх нь 21-тэй. Үндэсний үзэн ядалтын шалтгаанаар хүний амь хороосон, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, дээрэмдсэн зэрэг үйлдэлд нь ял оноох гэж байна.
Г.Голованов, Е.Маренчук нар нь 2010 оны 5 дугаар сард Тажикстаны иргэн Э.Каюмов, Монгол улсын иргэн Б.Пүрэвдорж нарыг хутгалж, Узбекстаны харьяат М.Авезов гэгчийн амийг хороосон юм. Б.Пүрэвдорж цээжиндээ, Э.Каюмов хэвлийдээ хутгалуулсан байна. Өмнөхөн нь буюу 4 дүгээр сард Арменийн иргэн К.Мирабаныг хутгалж хоёр ширхэг гар утсыг нь дээрэмдээд зугтан оджээ.
Шүүх хурал нээлттэй, тангарагтны бүрэлдхүүнтэйгээр явагдах аж. “Норд Ийст 88” бүлгийн 20 настай удирдагчийг өмнө нь барьж шийтгэж байжээ. Орос бус төрхтэй Москвагийн зочдыг “ангуучилдаг” энэ фашист бүлгэмд 16-27 насны үндсэрхэг үзэлтэй залуус нэгдээд байсан юм.