Өмнөд Солонгост ханиадны MERS вирус гарч 7 хүн амь насаа алдаад байна. Хамгийн сүүлд 68 настай хөгшин энэ вирусээр нас баржээ. Мөн нэмж 8 хүн халдвар аваад байгаа юм. Уг вирусын улмаас Солонгосын сургууль, цэцэрлэгүүдийг хаагаад байна. Мөн хүн олноор цугладаг кино театр зэрэг газруудыг хаажээ. Вирусын улмаас Өмнөд Солонгост аялахаар төлөвлөөд байсан 7000 гаруй жуулчин аялалаа цуцалсан гэх мэдээлэл байна. Энэ мэт тус вирус нь Солонгосын эдийн засагт ихээхэн хохирол учруулж мэдэхээр байгаа юм. Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Чой Кюн Хван энэ долоо хоногт вирус тархалтыг зогсоох зорилго тавьсан гэдгээ мэдэгдлээ. Уг вирус нь Ойрхи Дорнод Саудын арабаас гаралтай бөгөөд Ази тивийн олон зуун хүний амь насыг авч одсон юм.
Т.Энхэлээ