Зарлагдсан ханш USD 1962.81
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.04.27
23
Өдөртөө
4
Шөнөдөө

Оддын хүүхдүүдийн онцгой нэрс

2012 оны 5 сарын 18
    Нэрд гарч “од” гэгдэх болсон олны танил хүмүүс бусдаас ялгарахыг хичээдэг нь нууц биш. Тэдний ажил мэргэжил нь ч үүнийг шаарддаг гэхэд буруудахгүй болов уу. Монголын одод урьд нь өмссөн хувцас, унаа машин, байшин хаусаараа нэг нэгнээсээ илүү гарах гэж хичээдэг байсан бол сүүлийн жилүүдэд арай оюунлаг зүйлээр өрсөлдөх болжээ. Тэд бяцхан үрсдээ нэр хайрлахдаа аль болох өвөрмөц, содон, хорвоод ганц л байх нэрийг бодож олохыг болсон байна. Монголчууд ганган чамин, содон нэр хүүхдэд хүндэддэг гэдэг боловч оддын хувьд энэ нь хүүхдээ бусдаас онцгой байлгахад нэг их саад болдоггүй бололтой.
nominmjasminm03mjpg
 Дуучин Э.Номин-Эрдэнийн охин Б.Жасмин
    УИХ-ын гишүүн Д.Арвины дүүтэй гэр бүл болсон дуучин Э.Номин-Эрдэнэ охиндоо Жасмин гэх өвөрмөц нэр хайрласан. Монгол хүүхдэд гадаад нэр өглөө хэмээх бяцхан шүүмжлэл хүртээд авсан дуучин бүсгүй харин “богино мөртлөө содон нэртэй хүний хувь тавилан сайн байдаг” гэж буруушаасан нэгний амыг нь тагласан юм.

Т.Дэлгэрмөрөнгийн Зөөлөнсий01e805d649227496big

    “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийнхөө төрсөн өдрөөр Зөөлөнсий гэх хөөрхөн охинтой болсон билээ. Сүүний рекламанд тоглож анх олны өмнө гарч байсан бяцхан охин аавтайгаа тун төстэй. Зөөлөнсий гэдэг нэр Монголд ганцхан байдаг бөгөөд дуучин тус нэрийг өгөх болсноо “Миний охин бол миний л юм шүү дээ. Тийм болохоор өөрийнхөөрөө нэрлэхийг хүссэн. Хэрвээ энэ нэрний учрыг олохыг үнэхээр их хүсээд байвал та гарруугаа зөөлөн үлээгээд үз гэж хэлмээр байна. Тэндээс авч байгаа мэдрэмжийг хэлээд байгаа юм” хэмээн тайлбарлажээ.

01e805d649227496bigМ.Даваажаргалын Юнрэнцоо

    Улсынхаа нэрийг харийн оронд гаргаж байгаа Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал хэдэн жилийн өмнө Япон бүсгүйг эхнэрээ болгож, нутгийг бүсгүйчүүдийн сэтгэлийг шархлуулаад авсан билээ. Тэрээр хоёр хүүхэдтэй бөгөөд охиных нь нэрийг Юнрэнцоо гэдэг. Энэ нь монгол хатдын нэр бөгөөд Япон ханзаар бол их ерөөлтэй, урт удаан амьдрахыг бэлэгдсэн нэр аж. Харин  “Монгол хүний зөв нэр” гэсэн товхим¬лоос шүүрдэн тольдвол “Юн¬рэн” гэдэг нь өнө мөнх, өнийн удаан, “цоо” нь нуур, далай гэсэн утгатай байна.

Ц.Мянганбаярын Хайрмаа960f5fc190fcb44ebig

    Монголын ”playboy” гэгддэг “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр дөрвөн эхнэр, таван хүүхэдтэй. Тэд нь бүгдээрээ аавдаа сүйн хадаг авчрах охид байдаг аж. Түүнд ард түмний мисс хэмээн өргөмжлөгддөг Д. Ариунцэцэг хамгийн бага охиныг нь төрүүлж өгсөн. Хосууд охиндоо өөрсдийнхөө хувиршгүй хайрыг бэлгэдэж Хайрмаа гэсэн нэрийг хайрласан гэдэг. Бяцхан охины энэ нэр нь салж, нийлж байдаг аав, ээжээс нь илүү олны анхаарлыг татдаг биз ээ. Харин ноён Мянганбаяр хүүтэй болвол түүнд ямар нэр өгөх байсан бол? Магадгүй Хайрбаяр, Хайрбаатар...

01e805d649227496bigС.Жавхлангийн Юм-Агь, Үжингүнж

    Жавхлан, “Шуранхай” хамтлагийн дуучин С.Эрдэнэчимэг нар хөдөө газар хөдсөн дээлэнд өлгийдөж авсан охиндоо Үжингүнж гэсэн танхил нэр хайрласан. Анхны охиндоо ч тэр хэн ч сонссон мартахааргүй Юм-Агь гэж нэрлэсэн дуучин маань хоёр дахь охиныхоо нэрийг тун төвөггүй бодож олсон гэдэг. Юм болгонд монгол гэсэн өнгө төрхийг шингээхийг хүсдэг дуучинг харин охиддоо жирийн нэр өгсөн бол гайхах хүн олон гарах байсан биз.

Н.Баяртын Хураа01e805d649227496big

    Өвөрмонгол хүнтэй суулаа хэмээн зэмлүүлсэн ч хөөрхөн охинтой болсон С.Сэрчмаа охиндоо ганган чамин гэхээсээ сайхан утгатай нэрийг сонгосон байдаг. Охин нь бороо орж байх үед төрсөн болохоор тэрээр Хураа гэсэн тун өвөрмөц нэр өгсөн.

01e805d649227496bigБ.Баатарын Хабул

    Монголын урлагт хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөря, уран бүтээлч гэр бүлийн нэг “Hero” энтертайнментийн Баатар, жүжигчин Ч.Ундрал нар Хабул хэмээх хүүтэй. Тэд хүүдээ Монголын анхны их хааны нэр хэмээн билэгшээж, энэ нэрийг сонгосон гэдэг. Энэ тухай Ч.Ундрал “Би чинь Баатарын эхнэр, Хабулын ээж шүү дээ. Цаг хугацаа амжиж, нас дийлвэл Хабул хүүдээ олон дүү гаргаж өгнө гэж байсан” билээ.

Д.Хаянхярваагийн Эрхэтгүн

    01e805d649227496big"Номин талст" хамтлагийн дуучин Хаянхярваа бизнесмэн Хаянаа болоод багагүй хугацаа өнгөрч байна. Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн өссөн газарт орон сууцны олон давхар байшин бариулж байгаа. Тэрээр хоёр хүүхэдтэй бөгөөд охиныг нь Танхилуун, хүүг нь Эрхэтгүн гэдэг билээ.

Д.Батбаярын Элбэгбаяр

batbayarУИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр, Баясгалан нар 2009 оны наймдугаар сарын 23-нд хүүтэй болсон билээ. Тэрээр шинэ хүндээ Б.Элбэгбаяр гэдэг нэрийг нэг их бодож цөхрөлгүй өгчээ. Хүний нэр гэдэг хувь заяаг нь ч тодорхойлдог болохоор зарим хүмүүс дөнгөж мэндэлсэн хүүхдэдээ нэр өгөх гэж нэлээд юм болдог бол Д.Кёкүшюзан Батбаярын толгойд «Элбэгбаяр» хэмээх нэр шууд л зурхийсэн аж. Учир нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй, С.Баяр Ерөнхий сайдтай парламентын үед хүү нь мэндэлсэн болохоор тэр хоёрын нэрнээс Элбэгбаярыг босгосон байна. Харин үүнийг сонссон хүмүүс тухайн үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсан юм чинь Элбэгбаярдэмбэрэл гэж нэрлэж болоогүй юм байхдаа хэмээн хошигнож байжээ.
/24tsag.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан