Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс мод тарих борлуулах нэрийдлээр ой сүйтгэж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тус дүүрэгт байрлах Баянхайрханы гудамжинд ойгоос авч ирсэн зулзаган мод борлуулахыг завдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн алба хаагч очиж шалгахад 13 ширхэг зулган суулгацыг худалдах гэж байжээ.
Сэжигтэн Э нь экологийн үнэлгээгээр 300 мянган төгрөгийн үнэтэй 13 модыг Төв аймгаас хулгайгаар авч ирж худалдах гэж байсныг мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа аж.
Энэ тохиолдолд шүүхээс гэм буруутайг нь тогтоовол модны экологийн үнэлгээг гурав дахин нугалж төлүүлэн улсын орлого болгох, гурав хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх хуультай юм байна.