“Мөнх тэнгэр оньс” ТББ-аас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол, цэнгүүнийг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Ёслол үнэ төлбөргүй болсон юм.
Ёслолыг зохион байгуулагчид өөрийн цахим хуудаснаа “Их Эзэн Чингис хаанаа залан буулгах тул Монголчууд бүгдээр баярлан угтаж, идээ ундаагаа дээдлэн баясаж, эцэг өвгөдийн буянаар эрин зуунд тохиож буй энэ сайхан өдрийн хишиг буяныг нь хүртэж, эрч хүчээ нэмж, гал голомтоо тэтгэн газар дэлхийнхээ хайр энэрлийг гэрэлт их тэнгэр бүхний хувь хишиг бүхнийг үр ач, өргөө гэртээ өргөж бүгдээр дээдлэн аваарай” хэмээн уриалж байсан билээ.
Энэ арга хэмжээг Сүхбаатарын талбайд хийх гэтэл зөвшөөрөл өгөөгүй учраас Төв цэнгэлдэхэд хийсэн аж. Хамгийн гол нь арга хэмжээнд олон хүн ирснийг нийгмийн сүлжээгээр ихээхэн шүүмжилж байна. Бас энэ олон хүний хувцасыг хэн ивээн тэтгэж хийлгэсэн бол гэсэн яриа их байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (27)