Өчигдөр “Мөнх тэнгэр оньс” ТББ-аас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол, цэнгүүнийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Энэ арга хэмжээг Сүхбаатарын талбайд хийх гэтэл зөвшөөрөл өгөөгүй учраас наадмын тохижилтын ажил нь дуусаагүй Төв цэнгэлдэхэд хийсэн.
Сонирхолтой нь ёслолыг голчлон зохион байгуулагч И.Мөнхсаруул гэх эмэгтэй Чингис хааныг тодруулсангүй. Тэрээр мөнх тэнгэрийн зарлигаар томилогдсон 1000 бурханаа танилцуулсны дараа “Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул алтан нарнаасаа адис аваад буцаарай" гэж ард түмэндээ дуулгаснаар хаан залах ёслолын ажиллагаа хойшлогдов.
Хамгийн гол нь арга хэмжээнд олон хүн ирснийг нийгмийн сүлжээгээр ихээхэн шүүмжилж байна. Бас энэ олон хүний хувцсыг хэн ивээн тэтгэж хийлгэсэн бол гэсэн яриа их байна.
Өчигдөр трэнд сэдэв болсон Чингис хаан тодруулах ёслолын тухай 24 жиргээг хүргэе.
Эзэн Чингис хааныг тодруулах ёслол ирэх 9 сарын 22-нд болсон гэж зарим хэвлэлүүд бичжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (24)