УИХ дахь МАН-ын бүлэг Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Ийм шийдвэрт хүрсэн шалтгаанаа бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр тайлбарлав.
Тэрээр “Энэ хуулийг хүлээж авах боломжгүй. Торгуулийн зохицуулалт нь, ойлгомжгүй. Дээр нь 40 гаруй заалт нь аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахаар заалтууд байна лээ. Мөн Сонгуулийн тухай хуультай холбогдуулан сонгуулийг санаатайгаар үймүүлэх гэсэн учир нь ойлгогдохгүй зүйл заалтууд орсон байгаа. Ийм учраас бүлгийн гишүүд төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн" гэлээ.
МАН-ын бүлэг Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдэг албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлэх юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)