Оросын уран барималч Даш Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авч ирж байгаа.
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүний худалдаж авсан гэх эл хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа билээ.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ талаар “Бидний зүгээс Чингис хааны хөшөөг Улаанбаатар хотынхоо хамгийн их хүн цугладаг, очдог газарт байрлуулж нийслэлийн сайхан газруудын нэг болгож хөгжүүлнэ гэдэг судалгааг хийж байна. Одоогоор хамгийн магадлалтай талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" хэмээн мэдээлэв.