Дэлхийн нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” уран баримлыг Англи улсаас авчирсан. Энэхүү баримлыг Чингисийн талбайд байршуулах бөгөөд Сүхбаатарын хөшөөг буулгаж оронд нь тавина гэсэн мэдээлэл цацагдсан. Тиймээс Сүхбаатар жанжныхаа хөшөөг аваръя гэсэн хөдөлгөөн Монгол нигймийн сүлжээнд өрнөж байна.
Харин энэ мэдээлэл худал хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлжээ. Тэрээр “Англиас авчирсан Чингисийн хөшөөг Чингсиийн талбайд байрлуулахгүй. Нэг талбай дээр юу гэж Чингисийн хоёр хөшөө байрлуулах юм. Ямар сонирхлоор ингэж гуйвуулж мэдээ цацаад байгааг ойлгохгүй байна” гэлээ.
Тэрээр “Англиас авчирсан Чингис хааны хөшөөг нийслэлийн хамгийн их хүн цугладаг, очдог газарт байрлуулах судалгааг хийж байна” гэв.
Г.Үжин
Сэтгэгдэл (11)