Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байсан ч хойшлуулжээ. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Засгийн газарт хамтарсан парламент дахь улстөрийн намуудын гэрээний дүгнэлттэй холбоотой байж магадгүй хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл Засгийн газарт хамтарсан намуудын гэрээний биелэлтийг яаралтай дүгнэх үүрэг өгсөн учраас Ерөнхий сайд сайд нарынхаа хамтаар бүлгийнхээ хуралд оролцох шаардлагатай болж, Засгийн газрын хуралдааныг хойшлуулсан байж мэдэх талтай аж.