Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэхээр хэвлэлийн хурал зарлаж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цагийг өөрийн байрандаа өнөөдөр 11.00 цагт зохион байгуулах юм байна.