УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2014 онд төсвийн орлого ямар шалтгаанаас болж, тасарсан талаар тодрууллаа.
Сангийн яамны тайлбараар 2014 онд төсвийн орлого 726.9 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Үүнд гурван үндсэн зүйл нөлөөлжээ.
Нэгдүгээрт, дотоод эдийн засаг агшсанаас НДШ-ийн орлого, ААНОАТ буурсан байна. Хоёрдугаарт, импортын бууралттай холбоотойгоор импортын ОАТ, суудлын авто машины ОАТ, архи, тамхины ОАТ, нефтийн бүтээгдэхүүний ОАТ, гаалийн албан татвар тус бүр буурсан аж. Гурав дахь шалтгаан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаснаас Ашигт малтмалын татвар, Гаалийн үйлчилгээний хураамж зэрэг буурсан гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)