Үндэсний их баяр наадмаар Монголын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын наадам”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Хүй долоон худгийг зорин очих залууст зориулсан “Залуусын наадам”-ын нээлт ирэх долдугаар сарын 11-ний 13.00 цагт болох аж.
Уг наадамд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус олон нийтийн залуучуудын байгууллагууд, урлаг спортын залуу одод, залуучуудыг дэмжигч ХХК-иуд, төрийн түшээд, МЗХ-ны 21 аймаг, салбар хороод, дүүргийн залуучуудын холбоод, сайн дурынхан, клуб, наадамчин олон оролцоно.
Залуусын наадам нь Монгол ёс заншилаа дээдлэх, бахархах сэтгэлээг залуучуудад түгээдгээрэй онцлогтой бөгөөд энэ жилийн хувьд залуустаа зориулж МАЙХАН ZONE байгуулж залуусын ая тухтай наадах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа юм байна.