Өнөөдөр төрийг хэн удирдаж байна вэ. Хууль санаачилж буйг нь бодоход УИХ ч юм шиг. Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, шийдвэр гаргаж байгаа зүйл болгон нь улс орны эрх ашгийг хөнддөг гэхээр Засгийн газар ч байж болох. Эвсэл хүний амьдралын эгзэгтэй үеийг алх цохих төдийд шийддэг шүүх юм уу. Гэхдээ энэ бүхэн өнөөгийн Монгол Улсын засаглалын гурван салаа мөчир. Аль нэгнийх нь эрх мэдэл хэтийдвэл засаглалын зарчим гажуудаж ардчиллын үнэт зүйл алдагдах эрсдэлтэй. Гэвч яг өнөөдрийн байдлаар эдгээр засаглалын зарчим ганцхан газрын харьяанд орсон гэдгийг хэн бүхэн хэлэх болсон. Тэр нь Авлигатай тэмцэх газар /АТГ/. Тус газрыг байгуулаад удаагүй байхад нэгэн нэртэй хуульч хуулийн байгууллагын дефект нь хэмээн нэрийдэж байв. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж чадсан бол АТГ-ыг байгуулах шаардлагагүй байсныг ийн нэрийдсэн хэрэг. Нэгэн цагт Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд сүүл мушгидаг байв. Харин тус газрыг байгуулснаар энэхүү үзүүлэлт жил ирэх бүр урагшилсан. Мэдээж энэ бол дэвшил. Гэвч тодорхой хэмжээний хяналтгай байсныг нь болиулж хазаарыг нь сул тавьснаас АТГ өнөөдөр “соёотой” арслан болтлоо өсч, харсан бүхнээ зуудаг болсон нь нууц биш. Олон улсын хүний эрхийн байгууллагаас ч цагдан хорих арга хэмжээ нь хүний эрхийг хэтэрхий зөрчиж байгаа талаарх зөвлөмжийг холбогдох газарт нэг бищ удаа хүргүүлсэн байдаг. Сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хэрэг илрүүлнэ гэдэг нэрээр олон хоног хорьдог, байцаадаг үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй” хэмээн намуудын дарга нарыг суулгаж байгаад сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн. Үнэхээр ч тийм. Угтаа бол хууль хүчний байгууллагын хуудуутай шийдвэрийг шалгадаг хянадаг байгууллага тусдаа байдаг байв. Гэвч УИХ-ын хэсэг гишүүний санаачилгаар татан буулгаж, албан тушаалын гэмт хэрэг, ЭБША- ны эсрэг гэмт хэргүүдийг АТГ-т төвлөрүүлсэн нь саяны л үйл явдал. Ийнхүү нэг байгууллагад хүчний хэт төвлөрөл бий болсны уршгаар ганцхан жилийн хугацаанд авлигын эсрэг гэхээсээ улстөрчдийн махны машин болж хувирсан. Үүнийг нь ч УИХ-ын гишүүд 1937 оны Онцгой эрхт бүрэн комиссийн газартай ч зүйрлэж түрүүчээсээ дуугарч эхлэв. Үүний илрэл нь УИХ- ын босго давчихаад буй Прокурорын байгууллагын болон Эрүүтийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Байнгын хорооны пишүүд ч цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байлгах хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлгээрээ УИХ-д оруулахыг дэмжсэн. Товчхондоо Прокурорын дэргэдэх Мөрдөх албыг сэргээх шаардлага бий болсныг хүлээн зөвшөөрсөн нь энэ. Гзхдээ АТГ-аас эрх мэдлийг нь тусгаарлалаа гээд татан буулгаж байгаа биш юм билээ. Гагцхүү УИХ, шүүх байгууллага. Засгийн газар гэсэн гурван субьектыг хэн нэгний дарамт шахалтаас үл хамааран ажлаа хийх замыг нь засах гэсэн санаа. Мэдээж бүх зүйлийг зөв гээд мугуйдлах нь тийм ч сайн зүйл биш. Гагцхүү цагдаа нь цагдаагаа, АТГ нь өөрийгөө шалгадаг гаж тогголцоо бий болсонд л учир байгаа юм.