Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ сарын 18-20-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.
- УИХ-ын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хянан хэлэлцээд дэмжлээ.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг хавсралтаар баталлаа.
- 2015 оны хавар, зуны цаг агаарын нөхцөл, төлөв байдлын тухай мэдээллийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцууллаа.
- 2014 оны байдлаар хэрэгжилт нь удааширсан буюу тасарсан үндэсний хөтөлбөр тус бүрийн талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын зарим агентлагийн дарга нарт даалгалаа.
- Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуягийг томиллоо.
- “Биологийн олон янз байдлын Үндэсний хөтөлбөр” баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 жил тутамд батлан хэрэгжүүлэхийг БОНХАЖ-ын сайд, ХХАА-н сайд, Сангийн сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.