Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 105 дугаар байрны цахилгаан шат гацсан, дотор нь бага насны 6 хүүхэд байна хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 3 давхарт гацсан цахилгаан шат гацсан байсныг онгойлгож хүүхдүүдийг аюулгүй гаргасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт өнгөрөөд Минж үржүүлгийн тохойд Туул голын эрэг дагуух модонд, голд хүн алга болсон гэсэн дуудлагыг үүрийн 05:11 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж 29 настай, эрэгтэй Ж-г осголтын байдалтай эсэн мэнд олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/