Жүжигчин Г.Ундармаа газ дэлбэрч улмаар түлэгдсэн ах дүү хоёрыг эргэжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичиж өөрийн нүүр номын найз нартаа хандаж, уриалан дуудсан байна.
Түүнийг цахим хуудаснаа нийтэлсэн уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нүүр номын найзууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Д. Цэрэнтогтох хүүг өчигдөр эргэж очлоо. Ээж эгчтэй нь уулзаж, Цэрэнтогтохынхоо өрөөнд нь орж биеийн байдлыг нь харлаа.
Дүүгээ улаан галаас аврах гэж өөрөө түлэгдэн сэхээний тасагт хэвтэж буй тэр эр зоригтой, хайраар дүүрэн баатарлаг ахын амь нас дээсэн дөрөөн дээр байна.
Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин шаналал хөөрхий хүүд хичнээн хэцүү байгааг мэдэрч байна. Монголын ард түмэн хүн бүхэн хурдан эдгээсэй гэж залбирч байгаа шүү. Өнөөдөр солонгосын виз нь гарна.
Хамгийн эхний боломжоор солонгос нисэхээр ярилцаж хөөцөлдөж байгаа юм байна. Нийт 100 гаруй сая төгрөг дансаар орж ирсэнээс 10 саяыг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ зарцуулсан байна.
Солоност эмчлүүлэх зардал нь ойролцоогоор 350 аас 400 сая төгрөг болох юм байна. Монголчууд маань “Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг. “Өгөх юм бол өгөгдөнө” гэдэг ч үг бий .
Сайхан сэтгэлт ард түмэн минь ээ гэр оронгүй, үр хүүхдээ амьд авч үлдэх эсэх нь тодорхойгүй байгаа тэр аав ээжид, амьдрах эсэх нь эргэлзээтэй болчихоод байгаа энэ ах дүү хоёрт туслацгаая.
Миний дагагч 125 000 болсон байна. Та нар минь тодорхой хэлэхэд 125 000 нүүр номын найзууд минь найз болгон 3000 төгрөгийг доорх дансруу нь хийвэл эмчилгээний зардал нь болох юм байна гэж бодлоо.
Дуслыг хураавал далай гэж...
-Ta 3000 төгрөгөөр юу хийж чадах вэ?
-Нэгж аваад найзруугаа ярьж, амар мэндийг нь асууж болно. Халуунд цэвэр ус аваад 2-3 хүнийг дайлж, амны цангааг нь гаргаж болно.
-Өөр 3000 төгрөгөөр юу хийж болох вэ?
-3000 төгрөгөөр та ах, дүү хоёрын амийг аварч чадна .
Таны нэгж авч ярих, ус авч уух мөнгө ах, дүү хоёрыг нартад амьдрах хувь заяаг шийдэж чадна.
Албан ёсоор хэвлэлээр зарлагдсан Дансны дугаар. ХААН банк 5018042275. Данс эзэмшигчийн нэр Мягмар Дэлгэрмаа.
Сэтгэгдэл (1)