Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 19, аврах ажиллагааны 2 дуудлага Аврах анги,Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал:
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 30 дугаар ангийн тасгийг очиход 9х10 хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын дотор тал, эд хогшил, дээврийн хамт шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн тасгийг очиход 3х3 хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 30 дугаар байрны 6 дугаар орцны 2 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход айлын тагтан дээр хураалттай 4 ширхэг автомашины дугуй, тагтны цонх, хаалга шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан.