Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хүүхдийн зуслангуудад шалгалт хийжээ.
Шалгалтаар "Сэлбэ", "Өгөөмөр" зуслангууд чанарын шаардлага хангаагүй орчин нөхцөлд хүүхдүүдийг авахаар зэхэж байсан зөрчил илэрсэн байна.
Тиймээс дээрх хоёр зуслангийн үйл ажиллагаа эхлүүлэхийг хориглож, орчин нөхцөлөө сайжруулах шаардлага өгчээ.