Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлжээ. Нийт мэдүүлэг гаргагчийн 15970 буюу 41.56 хувь нь Улаанбаатар хотод, 22453 буюу 58. 44 хувь нь орон нутагт байна. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилогдсон нийт 229 албан тушаалтан байгаа бөгөөд тэдний урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн материалыг хүлээн аваад байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 322 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. 2015 онд хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн 56 зөрчлийг арилгуулахаар, гэмт хэргийн шинжтэй 6 гомдлыг шалгуулахаар шийдвэрлэсэн нь чанарын хувьд дээшилсэн бөгөөд зөрчил гаргасан нийт 36 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна. Зөрчил гаргасан албан тушаалтнуудад түүнийг удирдах албан тушаалтан нь дийлэнхдээ Сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Харин албан тушаал бууруулах, ажлаас халах хариуцлага тооцуулаагүй байна. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 208 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 180 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд одоо 28 өргөдөл, гомдол, мэдээлэл ажиллагаанд хянагдаж байна. Хүлээн авсан өргөдөл, гомдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19,5 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол нь 34,3 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь Авлигатай тэмцэх газарт хандах олон нийтийн итгэл буураагүй байгаагийн илрэл гэж үзэж болох ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/