Өчигдөр 13.00 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт шүүгдэгчдийг авч явсан Тахарын албаны хуягласан машин онхолдсон осол гарчээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас малын хулгайн хэргээр баривчлагдан Хэнтий аймгийн төвд амьдарч, гадуур шалгагдаж байгаа долоон шүүгдэгчдийн хэргийг шийдвэрлэхээр Хэнтий аймгийн шүүх Өмнөдэлгэр суманд очсон байна. Харин нэгэн шүүгдэгчийн өмгөөлөгч оролцох боломжгүй байсан тул шүүх хурлыг хойшлуулж, аймгийн төв руу буцаж явах замдаа буюу Хэнтий аймгийн төвөөс 50 км-ийн зайд уг осол гарчээ. Шүүгч, прокурорын ажилтнууд өөр машинд сууж явжээ. Түргэн тусламжийнхан ослын газрыг олохгүй цаг алдсан байна. Улмаар эмч нарыг ирэх хүртэл цусандаа хутгалдсан шүүгдэгчид гавтайгаа байсан талаар эх сурвалж хэллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)