Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр 10.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.
Энэ үеэр олны анхаарлыг татаж, эргэлзээг төрүүлээд байгаа цагаан будааг хуурамчаар үйлдвэрлэж байгаа асуудлаар голчлон мэдээлэх гэнэ. Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр БНХАУ-аас оруулж ирсэн цагаан будааг барилгын материал ашиглан үйлдвэрлэж буй талаарх мэдээлэл, зураг багагүй тараад байгаа юм.