Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхэлнэ.
Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг учраас асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргажээ.
Саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөг гэлээ.
Сэтгэгдэл (3)