Хүй долоон худагт хуушуур худалдаалах зөвшөөрөл 200, хүнсний бараа худалдаалах 80 орчим, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийж зарах 500 орчим зөвшөөрлийг иргэдэд олгоно хэмээн нийслэлийн Захирагчийн ажлын алба мэдээллээ.
Энэ жил хуушуур худалдаалах зөвшөөрлийг иргэдэд түлхүү олгох үүрэг өгчээ.
Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлэн дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсүүдэд авч эхэлсэн. Иргэд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, халдварт өвчингүй болохыг гэрчлэх шинжилгээний хуудас, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, асар майхны зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн харъяа дүүрэгтээ хандах хэрэгтэй аж. Мөн дүүргүүд тус бүрдээ ижил өнгийн асраар жигдрэх тул харъяа дүүрэгтээ хандсаны дараа сонголтоо хийх нь зүйтэй юм.
Сэтгэгдэл (1)