Дэлхийн Агаарын спортын холбооноос “Чөлөөт нислэгийн загварын Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын Нисэх загварын спортын “МАСА” нийгэмлэгт олгожээ. Тэгвэл энэхүү тэмцээн Налайх дүүрэг дэх зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ойролцоох талбайд долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 03-ны өдрүүдэд болох юм байна. Уг тэмцээн нь Чөлөөт нислэгийн планер, резинэн хөдөлгүүрт, хугадаат нислэгийн гэсэн төрлүүдээр явагдахаар болжээ. Тэмцээний үеэр 100 гаруй цаг баригч шүүгч ажиллах аж. Дашрамд дурьдахад, Улаанбаатарт Чөлөөт нислэгийн загвараар үйл ажиллагаагаа явуулдаг зургаа, хөдөө орон нутгийн арав гаруй клуб байдаг юм байна.