УИХ-ын хаврын чуулган хуулийн дагуу өнөөдөр завсарлах байсан.
Гэвч хэлэлцэх асуудал дуусаагүй учир УИХ-ын даргын захирамжаар хугацаа сунган, энэ сарын 10-ныг хүртэл хуралдахаар болсон билээ.
Хаврын чуулган 10 хоногийн дараа завсарлах хэдий ч яаралтай хэлэлцэх хууль, тогтоолын төсөл байгаа учир наадмын дараагаар ээлжит бус чуулганыг товлон хуралдуулахаар болсон байна .