Тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжилсэн ЭЕШ-ын дүн өнөөдөр гарч байна. Шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайт руу өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр орж үзэх боломжтой.
Энэ жилийн хувьд шалгуулагчдын ирц 95.6 хувьтай байсан нь өмнөх жилүүдийнхээс ахисан үзүүлэлт хэмээн харж байна.
Энэ жил төгссөн сурагчид өөрийн сургуулиасаа батламжаа гардаж авна. Харин өмнөх жилийн төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламжаа авна. Батламж тараах ажил маргааш өглөөнөөс албан ёсоор эхэлнэ.
Г.Үжин