Өнгөрсөн сард Малайзын Дамансара дүүрэгт 26 настай н.Номин-Эрдэнэ гэх монгол эмэгтэй буудуулсан хэрэг гарсан. Түүний талаарх мэдээллийг холбогдох албаныхнаас авлаа.
Хохирогчийг асрахаар гэр бүлийнхэн нь Монголоос тав хоногийн өмнө Малайзад очжээ. н.Номин-Эрдэнийг 37 настай ах, ээж нар нь асарч байгаа бөгөөд хагалгаанд орсон эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа гэлээ. Мөн бие хамгаалагч нэг залууг гэр бүлийнхэн нь хөлслөн хамгаалуулж байгаа аж.
Малая их сургуулийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа монгол эмэгтэй өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдөр мөр, цээжиндээ дөрвөн удаа будуулж ноцтой шархадсан юм. Мотоциклиос хохирогчийн сууж явсан машин луу гал нээсэн этгээдүүд түүнтэй хамт явж байсан Датук гэх малайз залууг буудах гэж байсныг мөрдөгчид нотлоод байгаа юм.
Хэрэг явдлыг мөрдөж буй Петалинг Жаяа дүүргийн Цагдаагийн газраас мөрдөгч өдөр бүр эмнэлэг дээр очиж эмэгтэйн аюулгүй байдлыг шалгахаас гадна мөрдлөгөд шаардлагатай асуулт асуудаг байна.
Мөн Цагдаангийн газрын зүгээс н.Номин-Эрдэнийг бүрэн тодорхойлох асуудал дээр Бангкок дахь Монголын ЭСЯ-тай хамтарч байгаа ч Монголын ЭСЯ идэвхи муутай ажиллаж байгаа хэмээн Малайзын албаныхан шүүмжиллээ. Учир нь ЭСЯ-аас н.Номин-Эрдэнийн биеийн байцаалтын тухай мэдээллийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт өгсөн байна.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (4)