Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар оролцож байгаа талаар бид мэдээлж байсан.
Харин тэрбээр “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзэн болжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг дуулгасан байна.
Г.Ариунбаатар цахим хуудаснаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсан.
Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргүүvн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхөд Amaraa Aagii Aagii анддаа болон бүгдэд нь баярлалаа.
Аливаа тэмцээн уралдаанд оролцоход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг аварга А.Сүхбат ахдаа, "Эх нутгийн иргэн" ТББ тэргvvн УИХ-ын дэд дарга, М.Энхболд ахдаа мөн CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бүрэлдхүүндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна.” хэмээн баярын сэтгэгдлээ бичжээ.
Сэтгэгдэл (5)