Цагдаагийн алба хаагч эмэгтэй хүний биед халдаж, эвгүй үйлдэл гаргасан талаарх бичлэг өчигдөр сошиал ертөнцөөр түгсэн.
Тэгвэл эмэгтэй хүнийг зодож танхайрсан цагдаа бол Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандорж гэгч аж. Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан тэрбээр эхнэр, хүүхэдтэй, нас тогтсон нэгэн бөгөөд тухайн үед шалгаж буй хэргийнхээ сэжигтэн эмэгтэйг ийн зодож байсан юм байна. Түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-т “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж заасны дагуу арга хэмжээ авах юм.
Д.Ундрах /24tsag.mn/