Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг хэлэлцсэн.
Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж шийдэж, Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болсон.
Харин А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комиссоор шийдүүлэх хүсэлт гаргасан билээ.
Харин үүнтэй холбогдуулан Д.Дагвадорж аварга цахим хуудастаа "Энэ 2 аваргыг ингэж алалцуулж махыг нь зулгаах хэнд хэрэгтэй юм бэ? Бөхийн холбооны завхралаас үүдэж энэ 2 сайхан аваргууд олон хүний хэрүүлийн бузар болж байна!
Энэ 2 аваргын хэнд нь ч буруу өгөх үндэслэл байхгүй. Өгөх цолыг нь цаг хугацаанд нь өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан болов уу хэмээн боддог. За нэг иймэрхүү миний хувийн бодол шүү. Мэргэн ард оюун санаандаа шингээгээрэй” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (12)