УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байна. Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлэг энэ хуулийн төслөөр баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд 48 зүйл, заалтаар хариуцлага хүлээлгэх гэж байгааг дэмжихгүй гэсэн үндэслэлээр завсарлага авч байсан. Харин ажлын хэсгийн төвшинд ярилцсаны үндсэн дээр хариуцлага хүлээлгэх зүйл, заалт болон торгуулийн хэмжээг бууруулъя гэсэн МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Эрүүгийн хуулийн төсөлд тусгаснаар 10000-6666000 тооцооны нэгжтэй тэнцэх мөнгөөр хуулийн этгээдийг торгоно гэж тусгасан байна. 6666000 тооцооны нэгж гэдэг нь 13 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Үүнийг бид ажлын хэсэг дээр ярьж байж торгох ялын дээд хэмжээг 800 сая төгрөг байлгая. 20 дахин ялгаатай байгаа торгуулийн интервалыг ойртуулъя гэж ярилцсан. Мөн 48 зүйл, заалтаар хуулийн этгээдэд торгууль ногдуулж, хариуцлага хүлээлгэхийг 23 болгож цөөрүүлье гэж ажлын хэсэг дээр ярьсан. Тийм болохоор хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед энэ зүйл, заалтыг өөрчилж оруулж ирье гэдэг байдлаар протоколд тусгуулах нь зүйтэй" гэлээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)