УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтууд шуугиан дэгдээж байна.
Тэрбээр “Дорлигжавын хэрэгсэхгүй болгуулсан хурандаа нарын хэргийн цаана их юм бий” хэмээн зарим баримтыг дэлгэлээ. Тус баримтад тухайн үед Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Г.Батбаяр өмгөөлөгч рүү утсаар ярьсан утасны бичлэг болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс хэсэгчилж оруулсан байна. Дээрх баримтын талаар Х.Тэмүүжин гишүүн “АТГ, тагнуул хоёр төрийн нууц гээд дарчихсан. Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа хэрэгсэхгүй болгосон баримтуудыг задлах хэрэгтэй”, Бүх булхайгаа төрийн нууц гээд дарчихсан, юу ч гэж ярьж болно гэж бодож буй бол Дорлигжавтай нь цуг шалгуулж болно”, “Хаалттай хуралдаанд нууц гэж хэлсэн зүйл сарын өмнө хэвлэлээр өөрсдөө тарааж, бичүүлсэн зүйл. Нууцлаад байх юмгүй” гэх зэргээр жиргэсэн юм.
п
Д.Дуулим
Сэтгэгдэл (20)