УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбоотой бичигдэж орж ирсэн 89 дүгээр саналаар санал хураахад хуралд оролцсон нийт гишүүдийн 81.5 хувь нь дэмжлээ. Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өглөөний ирцээр явна. Уг зарчмын зөрүүтэй саналыг ажлын хэсгээс гаргажээ. Эрүүгийн хуультай холбоотойгоор ажлын хэсгээс 104 саналын томъёолол оруулж ирсэн.