Он гарсаар барилгын ажлын явцад нийтдээ найман хүн амиа алдсан гэх мэдээг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгч байна. Томоохон хэмжээний хоёр бүлэг осол барилгын ажлын явцад гарчээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга И.Баттөгсийн мэдээлснээр хүний амь нас эрсэдсэн зургаан компанийн барилгад улсын байцаагчийн акт тогтоожээ. Улмаар харьяа дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Д.Дуулим