Энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байгаа.
Энэ ойн хүрээнд Өндөр гэгээний бүтээлийн музей байгуулахаар болсон байна.
Тус музейг Лениний музейд байгуулахаар болжээ.
Тодруулбал Лениний музейг 2.7 тэрбум төгрөгөөр засварлаж, Өндөр гэгээний бүтээлийн музей байгуулахаар болсон байна. Өндөр гэгээний өөрийнх нь мутрын бурхад Богдын музей, Эрдэнэ зуу хийд зэрэг олон газарт байдаг аж.
Мөн Өндөр гэгээнтэй холбоотой архивын баримтууд, Түүх архелогийн хүрээлэнгийн Сарьдагийн хийд, Номын их хүрдийн хийдэд хийсэн малтлагаар 1000 орчим эд өлгийн зүйл гарсан.
Тиймээс дээрх бүтээлүүдийг нэг газарт цуглуулж олон нийтэд тэр дундаа жуулчдад үзүүлэхээр ийнхүү бүтээлийн үзэсгэлэнг байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл (6)