Жил бүрийн 6-9 дүгээр саруудад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг.
Түүнчлэн ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотойгоор ачаалал бүр ихэссэн тул гадаад паспортыг яаралтай захиалах, сунгах үйлчилгээг түр зогсоогоод байсан билээ.
Харин өнөөдрийн байдлаар яаралтай сунгах, олгох үйлчилгээ хэвийн явагдаж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Шинээр авах яаралтай гадаад паспортын үйлчилгээг ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээг ажлын 10 хоногт олгож байгаа аж.