УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын хаалттай хуралдаан зарлах санаачилга хэд хоногын өмнө гаргаж ҮАБ-ын зөвлөлд хүргүүлсэн билээ. Тэрбээр улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний эв нэгдлийг бататгах асуудлаар УИХ хаалттай хуралдах ёстой хэмээн үзэж буй юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын 75 гишүүнд уриалгаа хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг ямар ч өнгөлөн далдлалтгүйгээр нөхцөл байдлыг ярилцах ёстой хэмээн үзэж 75 гишүүн тус бүрт хаяглан уриалгаа хүргүүллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)