Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа “Чингис хаан” гран при тэмцээний эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд өнөөдөр болж байна.
Тэмцээний урьдчилсан барилдаан дуусаж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэрс тодорлоо.
Манай улсаас энэ өдөр дэлхийн аварга Г.Болдбаатар тэргүүтэй таван бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдэв.
Тодруулбал, 60 кг-ын жинд МУГТ Г.Болдбаатар, МУГТ Д.Амартүвшин нар хоорондоо, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг Японы Хифеми Абэтэй, эмэгтэй 52 кш-ын жинд ОУХМ А.Цолмон Японы Аи Шишимэтэй, 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумьяа Францын Хелен Ресевьетэй тус, тус алтан медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл (3)