Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ.
Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар агаарт 32 градусыг давж хална.
Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд:
Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр аагим халуун үргэлжлэх тул, хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 07 дугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгороор 23-28 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-33 градус дулаан байна.