Засгийн газрын харьяа 11-11 төвд ирсэн санал гомдлуудаас түүвэрлэн хүргэж байна.
11-11 төвд хандсан №1507031261 дугаартай зочин Шадар сайдад санал хүргүүлжээ. Тэрээр “Сүхбат аварга зодог тайлаад барилдахаа больсон гэтэл түрүү жилээс эхлэн наадамд барилдах боллоо.Монгол бөхийн түүхэнд зодог тайлсан бөх барилдаж байсан удаа байхгүй. Энэ асуудалд зоригтой арга хэмжээ авч барилдуулахгүй байх хэрэгтэй гэсэн саналтай байна” гэжээ.
Төрийн албанд халаа сэлгээ тасраагүйг №1507036811 дугаарын зочны гомдол илтгэнэ. Тэрээр “Багануур дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар Саранчимэг намайг үндэслэлгүй ажлаас халсан. Шүүхэд хандаад ажилд буцаан томилох шийдвэр гарсан. Ажилд орсон өдрөөс хойш дарга маань байнга шахаж дарамталлаа. Хэд хэдэн удаа сахилгын шийтгэл оногдуулсан. Ажил хийхэд хүндрэлтэй байгаа болохоор энэ хүнд арга хэмжээ авхуулмаар байна” гэжээ.
Мөн Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомт ажиллахгүй байгаа тухай, Гаалийн ерөнхий газрын дарга тус газар ажилласан нь боомтын үйл ажиллагааг хаахаас аргагүй болгосон бололтой. Энэ тухай №1507038909 дугаартай зочин “Гашуун сухайтын хилийн боомтоор пургон машинаар гардаг боловч 4 хонож байхад машин огт гаргахгүй хүлээлгээд байна. Гаалийн ерөнхий газрын дарга ирсэн гээд иргэдийг чирэгдүүлж байна. Энэ талаар яаралтай арга хэмжээ авна уу” гэх мэт гомдол саналууд иржээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (35)